Дорнод аймгийн Сэргэлэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн шинэ барилгын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Зүүн бүсээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд Мягмарсүрэнгийн Бадамсүрэн, Лхагвасүрэнгийн Соронзонболд, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Гантулга, Боловсролын газрын дарга Ч.Ариунаа, сумын удирдлагууд, багш, сурагчид оролцлоо.
Улсын төсвийн 3.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 160 хүүхдийн хүчин чадалтай тус сургуулийн шинэ барилгын ажлыг 2024 онд эхлүүлсэн бөгөөд өнөөдөр ийнхүү ашиглалтад хүлээлгэн өгч байна.
Тус бүтээн байгуулалтын хүрээнд сургуулийн барилга болон гадна тоглоомын талбайн тохижилтын ажлыг цогцоор нь хийж гүйцэтгэжээ. Гүйцэтгэгч компани барилга угсралт, тохижилтын ажлыг бүрэн дуусган, захиалагч талд хүлээлгэн өглөө.