Нийгэм · 2026.10.09
Мэдээ-Дорнод аймаг
Ялалт гүүрний хоёр талын нийт 2.1 км авто замыг хатуу хучилттай болгож өнөөдрөөс нээлээ.

Уг замын ажлын гүйцэтгэгчээр орон нутгийн "Чандмань тал" ХХК ажилласан байна. Гүүрний хойд болон урд хэсэгт нийт 2,1 км урт, 6 метр өргөн, 7 см хучилттай, 44 тонн даацтай замыг хүлээлгэж өгч буй талаар гүйцэтгэгч компани мэдээллээ. Тус зам нь орон нутгийн иргэд зорчихоос гадна сумд руу гардаг, аялал жуулчлалын хөдөлгөөн ихтэй гол замуудын нэг юм. Мөн хүнд даацын автомашинууд их зорчдог тул замын эвдрэлээс сэргийлэх үүднээс өндрийн хязгаарлалт баярлуулжээ.
